Хамгийн олон газартай гишүүн


Төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг өчигдөр цахим мэдээллийн сүлжээнд байршуулжээ. Энэ онд нийт 225 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг өгөхөөс 220 албан тушаалтны мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна. Эдгээр гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад хамгийн олон газар эзэмшдэг гишүүн Л.Эрдэнэчимэг  байна.