“Илбэе”, Жаргалтай айл манайх” зэрэг дуугаараа олны сэтгэлд хүрсэн дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Хос орчлон” тоглолтоо энэ сарын 9-нд хийх гэж байна.
Орчин цагийн нийтийн дууны төлөөлөл болсон гэр бүлийн дуучид өнгөрсөн сард Соёлын тэргүүний ажилтан тэмдгээр энгэрээ мялаасан бөгөөд энэхүү цолондоо хүндэтгэл үзүүлэхээр энэ тоглолтыг зохион байгуулах ажээ.
Тоглолтод Соёлын тэргүүний ажилтан Б.Болд, Э.Чулуунчимэг нараас гадна нэгэн үеийн залуу уран бүтээлчид ая дуугаа өргөх гэнэ. Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар БНСУ, ӨМӨЗО, болон монгол орон даяар хоёр удаа тойрч, 298 удаагийн аялан тоглолтыг зохион байгуулжээ. Тэд мөн хамтран Гавьяат жүжигчин У.Далантай, Т.Эрдэнэцэцэг нарын “Сэтгэлийн үг” тоглолтыг зохион байгуулж байсан билээ.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа