Таван удаагийн төрөлтөөр долоон хүүхэдтэй болсон бүсгүй Сонгино-хайрхан дүүргийн 7-р хороонд оршин суудаг. Тэрээр таван жилийн өмнө нөхрийн хамт Дорнод аймгаас Улаанбаатар хотод шилжин суурьшжээ. Одоогоор эцэг эхийнхээ гэрт амьдардаг аж. Түүний том хоёр ихэр нь 2 настай, бага хоёр ихэр нь 4 сартай гэнэ. Хоол унд муутайгаас хоёр бага нь хоол тэжээлийн дутагдалд оржээ.
Түүний нөхөр өнгөрсөн өвөл нас барснаар амьдралын хүнд хэцүүтэй нүүр тулсан байна.
“Эрүүл зөв монгол” ТББ-аас Солонго бүсгүйд туслах сайн үйлсийн аяныг санаачлан эхлүүлээд байгаа аж. Маргааш буюу 2016.05.07- ны бямба гарагт Солонгоогийнд очих хүмүүс Тэнгис кино театрын урд буюу ялалтын талбай дээр 12:00 цагт цуглахаар болжээ. Солонгод туслах хүмүүс дараах утсаар холбоо барин ядарсан нэгэндээ дэм хайрлаарай.
Хандивын данс: Хаан банк 5079124225 Итгэл сэтгэлийн гүүр сан
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа