УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч, тус эвсэл зургаан гишүүнтэй болсноос бүлэг тарж, Засгийн газрын эрх зүйн чадамжид нөлөөлж болзошгүй гэсэн мэдээлэлд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тайлбар хийлээ.
С.Баярцогт “Энэ бол хоёр өөр асуудал. Засгийн газрыг бүрдүүлэх асуудал бол УИХ-ын сонгуульд оролцсон субъектүүдийн хооронд яригддаг. Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намын хооронд байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролцсон субъектүүдийн хувьд Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намд өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжийн хувьд ямар ч асуудал гарахгүй. Сонгуульд оролцсон субъектээрээ асуудал тайлбарлагдах учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай.
Хоёр дахь асуудал бол УИХ-ын хуультай холбоотой асуудал. УИХ-д наймаас дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах хууль зүйн зохицуулалттай. “Шударга ёс” эвслийн бүлэг анх 11 гишүүнтэй байсан. Үйл явцын дунд тухайн эвслээс таван гишүүн гарч өөр намуудад орсон учраас “Шударга ёс” эвслийг төлөөлж УИХ-д зургаан гишүүн үлдсэн. Тиймээс бүлэгтэй байх чадамжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл цаашид “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон бүлэггүй гишүүд гэж ойлгож болно. Эвслийн бүлэггүй болж байгаа ч “Шударга ёс” эвслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас Засгийн газрын чадамжид ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох, УИХ-ын бүлэгтэй байх нь хоёр өөр асуудал. Тиймээс Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай” гэв.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ