Энэ сарын 4-ний өдөр Баянзүрх дүүрэг, “Баянмонгол” хороолол орчмын галт тэрэгний зам дээр хүн дайруулж нас барлаа. Тодруулбал, мягмар гаригийн 16:00 цагийн орчимд, “Баянмонгол” хорооллын хойд талын төмөр замаар тээвэр хийж байсан, 406 дугаар километрийн 9-р зуутад ачааны 2662-р галт тэргэнд 52 настай эрэгтэй О гэх иргэн дайруулж нас барсан байна. Уг ослын улмаас галт тэрэгний хөдөлгөөн хоёр цаг гаруй хугацаанд саатсан бөгөөд ойр орчмын авто замын хөдөлгөөнийг мөн хаасан байна. Дээрх хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн ба нас барсан иргэн О нь тодорхой оршин суух хаяггүй болох нь тогтоогджээ.
Хэрэг болох үеэр замын хөдөлгөөнд оролцож байсан гэрч Ж “Өдрийн гурван цагийн орчимд “Баянмонгол” хороололд хүн хүргээд буцаж явсан юм. Галт тэрэг ирж байсан учраас төмөр замын хаалт бууж, машинууд зогссон байсан. Гэтэл гэнэт хүмүүс орилолдож эхэлсэн. Зам руу харахад тэнэмэл гэмээр нэг эрэгтэй төмөр замтай маш ойрхон явж байсан. Бүр галт тэрэг ойртож ирэхэд зам дээр суугаад босох гээд чадахгүй байх шиг харагдсан. Харин галт тэрэг хурдаа сааж харагдсан. Гэхдээ зогсох боломжгүй байдаг юм шиг байна лээ. Ирээд дайрчихсан. Яг мөргүүлж байхыг нь харахаас нүд хальтирмаар зүйл болсон. Тэгээд галт тэрэгний хурд саарч зогссон. Удалгүй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэсэн бичигтэй цагаан машин ирээд замын хажуугын торон хаалтыг зад татаад орсон. Галт тэрэг шүүхийн эмнэлгийн хүмүүс ирсний дараа хөдөлж явсан. Харин цагдаагийнхан болон шүүх эмнэлгийнхэн тэр жалга орчимд бөөгнөрч эмнэлгийн орон дээр юм түүж тавьж харагдсан. Түүнээс хойш замын хөдөлгөөн гайгүй болоод бид явсан” гэлээ.
Хамгийн сүүлд уг зам дээр өнгөрөгч оны аравдугаар сарын 3-нд, галт тэргэнд 60 настай иргэн шүргүүлж гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн ч гэмтлээ даалгүй нас барч байсан. Мөн 2016 он гарсаар дээрх төмөр зам дээр нэг иргэн ачааны галт тэргэнд дайруулж нас барсан хэрэг гарч байсан юм. Сүүлийн үед Улаанбаатар хот орчмын төмөр замууд дээр галт тэргэнд дайруулж амь насаа алдсан хүмүүсийн тоо буурахгүй байгаа ба төмөр замын гармуудад замын хяналт байдаг ч бусад хэсгээр хүн мал оруулахгүй хаалт, эргүүлийн хяналт муу байдаг аж. Төмөр замын цагдаагийн хэлтэст дээрхтэй ижил хэргүүд багагүй ирдэг ба ихэнхи ослын шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэсэн буюу санамсар болгоомжгүйгээс үүдэж байдаг гэлээ.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ