Цаг агаар, замын нөхцөлөөс шалтгаалан Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаахаар болсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Мөн Төв аймгийн Баяндаваа хаагдсан, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал орчимд шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал замын нөхцөл байдал хүндэрсэн байна. Халтиргаа гулгаа ихтэй замын нөхцөл хүнд байгаа тул өнөө, маргаашдаа тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулсаар байгаа юм. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалан Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд хүчтэй цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Цасанд боогдсон машинуудын замыг чөлөөлөхөөр "Багануур-АЗЗА" ТӨХК-ийн автогрейдер замдаа гарсан байна.

Хөдөөгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал замын гадаргуу гулгаа ихтэй байгаа тул өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохын чухлыг мэргэжлийн байгууллагууд сануулсаар банйа. Өчигдрийн байдлаар Төв аймгийн Баянчандмань, Борнуур сум, Баруун хараа, Дархан чиглэлд их хэмжээний цас орж, цасан болон шороон шуургатай байсан тул тэр чиглэлд илүү анхааран ажиллажээ. Мөн Сэлэнгэ аймаг Баруунхараагийн Онцгой байдлын 40 дүгээр ангиас бие бүрэлдэхүүн гаргаж, Тахилтын даваан дээр ажилласан байна.

Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа