Жүжигчин Б.Амарсайханы "Би юу хийчих вэ" бичлэг цацагдсаны дараа олон нийтийн анхаарлын төвд ороод байсан. Энэхүү бичлэгт Монголын нийгэм, эдийн засгийн өнөөдрийн бодит байдлыг хурц тодоор шүүмжилсэн юм. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгуулах гомдол гаргаснаа мэдэгдсэн.
Өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханы энэ үйлдэл нь сонгуулийг будлиантуулж, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаа зорилго агуулж байгаа тул 15-20 жилийн ялтай хэмээн хэвлэлд ярилцлага өгөөд байсан. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст жүжигчин Б.Амарсайханыг дуудаж, байцаалт авчээ. Тэрбээр энэ тухай ярихдаа "Миний хэлсэн ярьсанд худлаа зүйл байхгүй" гэлээ.
Т.Дүүрэн
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа