Улаанбаатараас Ховд чиглэлд өчигдөр зорчиж байсан “МИАТ” ХК-ийн онгоцны дугуй салж, нислэгийн зурвасаас гарсан талаар манай сайт мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ.
Хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсны улмаас нислэгийн аюулгүй ажиллагааг ханган, зогсоосон
Мэдэгдэлд, “2016 оны тавдугаар сарын 03-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаартай Боинг-737/800 агаарын хөлөг төлөвлөгөөт цагтаа хөөрөхөөр нислэгийн зурваст гүйлт хийх явцадхөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсны улмаас нислэгийн аюулгүй ажиллагааг ханган, зогсоосон болно. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс тус чиглэлд өөр хоёр онгоц нэмэлтээр гарган, тээвэрлэж, Улаанбаатар авч ирлээ. Эхний нислэг үүрээр 05.48 цагт газардсан бол сүүлийн нислэг өнөө өглөө 08.39 цагт Улаанбаатарт буугаад байна” гэжээ.
Мөн “МИАТ” ХК энэ талаар цахим хуудастаа мэдээлсэн байна.
Ингэхдээ “2016 оны тавдугаар сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал саатсантай холбогдуулан зорчигчдыг Улаанбаатар хотод“Аэромонголиа” ХХК-ийн агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэх ажлыг шуурхай зохион байгууллаа. Эхний 47 зорчигчид тавдугаар сарын 4 буюу өнөө өглөө 5:45 цагт, дараагийн 48 зорчигч 8:39 цагт Улаанбаатар хотод ирсэн байна” гэжээ.
Хуваарьт нислэгээр 99 хүн зорчиж байсан бөгөөд хоёр нь хүүхэд байсан аж.
Текникийн саатал гарсан онгоцонд Иргэний нисэхийн ерөнхий газраас шинжээчдийн баг томилон техникийн үзлэг хийж байгаа юм байна.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа