Жүжигчин Б.Амарсайханыг цагдаад шалгуулахаар гомдол гаргажээ


Хэдхэн хоногийн өмнө "Би юу хийчихэв ээ" хэмээх жүжигчин Б.Амарсайханы бичлэг цацагдаж олныг шуугиулсан. Уг бичлэгийг "Херо" энтертайментийнхэн МАН-ын захиалгаар хийсэн гэж мэдэгдсэн. Харин МАН-ын зүгээс "Херо" энтертайментийг нэр төрд халдсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад өгөөд байгаа юм.

Өмгөөлөгч Г.Батбаяр өчигдөр жүжигчин Б.Амарсайханыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар өгчээ. Энэ талаар түүнээс тодруулахад "Жүжигчин Амараагийн энэхүү үйлдэл нь “сонгуулийг будлиантуулж, Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйтэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох..” гэмт хэргийн шинж агуулсан. Бүх юм болж бүтэхээ байж, улс орны тусгаар тогтнол алдагдчихсан юм шиг санаа бодлыг ард түмэнд бий болгох зорилго агуулж байгаа учраас эрх бүхий байгууллагууд Эрүүгийн хуулийн 82-р зүйлийг баримтлан шалгаж, цаана нь байгаа гэмт хэргийн санаа зорилго агуулсан этгээдийг олж тогтоох нь зүйтэй" гэлээ.


 

Эрүүгийн хуулийн 821 дүгээр зүйл.Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах

 

821.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

 

821.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, их хэмжээний эд хөрөнгийн болон бусад хор уршиг учирсан бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.