Урлагийн чиглэлээр арлын оронд мэргэжил эзэмшээд ирсэн уран бүтээлчдийн нэг бол дуучин Нара юм. Анх “өөрийгөө хайсаар” урлагт орж ирсэн тэрээр “Монгол наадам”, үргэлжлүүлээд “Уучлаарай залуу минь” гээд таг. Аливаа уран бүтээлийг хийхдээ “Сүржин эхэлж даржин төгсөв” гэдэг шиг сүртэй юм хийх гэж байгаа нь энэ гээд бүр инээдэмтэй байдалд өөрийгөө оруулахвий гэхдээ ямар нэгэн эрсдэлүүдийг ямагт түрүүлж боддог гэх тэрээр хашир зандаа хөтлөгдөөд, үе үехэн ганц нэг дуу хийсэн шигээ яваад завсарлав гэж.
Мэдээж энэ хугацаанд анхны хүүгээ өлгийдөн авч, ээжийн “ажил”-тай болсон нь “дуучны” хувьд “өмгөөлөх” том шалтгаан. Улмаар ганц бие ээжүүдээр дамжуулан нийгмийн амьдралд идэвхийлэн оролцож, өнөөдөр төр түшилцэхээр бэлтгэлдээ гарчихаад байгаа билээ. Нара өөрийгөө ингэж дүгнэсэн нь бий. Нийтэч, хүн чанартай, зарчимч, хөдөлмөрч түүний сул тал нь сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаггүй явдал гэнэ лээ. Хэдий тийм ч тэрээрээ өөрийнхөөрөө л байх дуртай зоргоороо нэгэн.
Тиймдээ ч түүний жингийн талаарх шүүмжлэл түүнд эмзэглэл төрүүлээд байдаггүй. “Яахав дээ таргалаа л биз. Ямар өвчин туссан биш. Ер нь бол дааж давшгүй, арилшгүй өвчин биш учраас энэ бол айх зүйл биш” гээд л амыг нь таглачихдаг. Одоогоор ганц бие, царайлаг бүсгүйд хоолонд урих залуучуудын урилга тасардаггүй. Гэсэн ч “хоолонд оръё” гэдэг үгэнд үнэхээр дургүй Нара шууд л татгалзсан хариу өгдөг болохоор зарим нэг нь бүүр тактикаа өөрчлөөд байгаа гэнэ лээ. Хэрвээ дуучин бүсгүй УИХ-ын гишүүн боллоо гэхэд ямар ч байсан аяга хоолноос ард түмнээ өгөхөөргүй бололтой гэж баярланам.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ