Т.Ганболд: Яарах хэрэггүй. Улс төрд эрчүүд явдаг юм. ”Охидууд”биш...

Admin
17 цаг 8 минутын өмнө

ХҮНамын дарга Т. Ганболдтой сүүлийн үед тус нам дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 

-Та яагаад ийм бичиг Сонгуулийн ерөнхий хороонд өгөх болов?

 

- Манай намаас сонгуульд оролцох гэж ярьцгааж байсан Ганбаатар бид хоёроос бусад бүх хүмүүс бие даахаар Сонгуулийн ерөнхий хороонд аль эрт хандсан байна лээ. Энэ өөрөө энэ нам эдгээр хүмүүст зүгээр нэг нэр томъёо хэрэглүүр байждээ гэдгийг маш тодорхой харууллаа. Хоёрдугаарт ийм өчүүхэн сэтгэлтэй ярьдаг болон чаддаг нь тэнгэр газар шиг зөрдөг амьдралд 5 хүн тэжээж үзээгүй, эрсдэл хөдөлмөр эр зориг тэвчээр гэсэн ойлголтуудыг кино, зохиолд л байдаг гэж ойлгодог хүмүүс яагаад ч улс төрд байж болохгүй! Хүн бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг байхаа. Бие засаж чадаагүй хүмүүс төр засна гэж байгаа нь хялбар амьдрал хайсан өөдгүй хүний л арга.

 

-Танай дарга яг хэн юм бэ?

 

-Энэ намыг санаачилсан, үүсгэн байгуулсан хүн нь С.Ганбаатар. Үйл ажиллагааг нь санхүүжүүлж яваа нь би. Намайг даргаар сонгосон гэхдээ УДШүүх дээр бүртгүүлэх гэтэл манай хэдэн нөхдүүд С.Ганбаатарыг удаа дараа унагаадаг шиг л давхар Найдалмаа гэж нэр өгч хорлож байв. Тэгэхээр 1-р сард бүртгэлтэй байсан гэдгээрээ Боргилмаа баярлаж гүйж байгаа нь тэр л дээ... Нам удирдаж зардлыг нь дааж авч явах нь битгий хэл өөрийгөө хагас дутуу тэжээж өдөртөө нэг урваж шарвадаг байж яасан ч том шунал, хийрхэл, хоосон амбиц вэ?!

 

-Та Боргилмаа гэв үү?!

 

- Уучлаарай. Гэхдээ ч манай намд нэрнийхээ хойно утга үйлдлээрээ "маа" залгамаар хэд хэдэн нөхдүүд бнаа... Улс оронд ийм хүмүүс нь их болсноос өнөөгийн энэ бүх бэрхшээл хүндрэлүүд бий болоод байгаа юм шүү дээ. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэж Ч.Дарвин хэлсэн. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэж К.Маркс хэлдэг. Сайн ажиллаж хөдөлмөрлөх л хэрэгтэй байгаа юмдаа уг нь.

 

-С.Ганбаатар гишүүн та хоёр ямар харьцаатай байгаа вэ. Нэр хүнд нь ч унасан байх?

 

- Нэгдүгээрт С.Ганбаатар улсын хэмжээнд аль ч намын судалгаагаар рейтингээрээ 1-рт байгаа. Хоёрт, энэ хүн амьдралын төлөө ядарч өлсөж гуйлгачилж төрийн сангийн тэтгэлэггүй явсан ядуу нэрэлхүү л монгол эр. Гэхдээ энэ сэтгэлгүй хоосон сэхээтнүүдийн хажууд жинхэнэ эх орончоор дээд боловсорсон хүн!

 

-Та сонгуульд үзэх үү?

 

-Би үзэхгүй. Одоогийн тогтолцоо 1%-ийн зөрүүгээр бүтэн хаягддаг буюу жижиг намууддад ямар ч боломжгүй нөхцөл. Уг нь холимог нь байсан бол ганц мажоритарыг нь баталгаажуулж өгч жагсаалтаар шинжлэх ухаанч салбар салбарын тэргүүний сэхээтэн, судалгаа дүн шинжилгээний мэдлэгтэй хэдэн сайхан хүмүүсийг гаргах гэж байсан юм.

 

-Жижиг мажоритар чинь мөнгөтэй хүнд ээлтэй хувилбар биз дээ?

 

-Би тэнд ганцаараа юугаа хийхэв дээ. Миний зорилго биш.

 

-Ярилцсанд баярлалаа