Дугарсан хүн бүрт ял оноох эрхтэй ”өмгөөлөгч Г.Батбаяр” гэж хэн бэ?

Admin
Өчигдөр 17 цаг 25 минут

Сүүлийн үед энэ хүний талаар мэддэггүй хүн гэж байхаа болилоо. Энэ хүнд ч мэддэггүй сэдэв, салбар ч гэж алга. Хувийн амбийц юм уу гэхээр хэн нэгний хэрэг дээр л нэр нь тууж явах. ХХАА-н сайд Р.Бурмаатай бяцхан дайн дэгдээсэн. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг хүний нэр төрд халдсан хэргээр буруутгасан. 

Мөн алдарт "сайн ах" гэгдэх УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй нэр холбогдсон Г.Сарангэрэлийн өмгөөлөгчөөр ажиллаж, "Г.Сарангэрэлийн нэрийг цэвэрлэнэ" хэмээн тун сүржин хэвлэл мэдээллээр гарсан ч хөөрхий охин ялтай хоцорсон.

Мөн info.mn сайтын захирал, сэтгүүлч С.Баттулгыг өмгөөлсөн боловч мөн л "үйлчлүүлэгчээ хамгаалж чаддаггүй өмгөөлөгч" гэх нэрийг зүүсэн.

Эсрэг талын өмгөөлөгчийнхөө өөдөөс үйлчлүүлэгчээ хамгаалсан нэг ч үг дугарч чадаагүй гэх юм билээ. Түүний үйлчлүүлэгчтэйгээ тун эвгүй, зүй бус харьцсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан ч тэрээр "Би Г.Сарангэрэлээр тоглосон" гэх утгатай юм яриад өнгөрсөн. 

Ер нь энэ хүн ажил мэргэжлээрээ нэг их гавиад байх зүйлгүй ч олон нийтийн анхаарал төвлөрсөн сэдвийг барьж аваад яриад л байх, яриад л байх. Түүнийг нь зурагт, сонин, сайтууд ч уйгагүй тавиад л байх.

Саяхны дуулиант сэдэв болох ЖүжигчинБ.Амарсайханы "Би юу хийчихэв ээ" шторк гарсны дараа тэрээр "Амараагийн энэ үйлдэл 15-20 жилийн хорих ялтай" хэмээн баахан онолдож, хуулийн зүйл заалт уншиж гарсан.

Үгээ хэлж болдоггүй Ардчилсан нийгмийн иргэн гэдгээ аль хэдийн ойлгох болсон ч өмгөөлөгч хүн ард түмнийхээ талд биш эрх мэдэлтний талд дугарна гэдэг нэг л муухай. Муухай гэсний учир нь тэрхүү шторкт хэн нэгнийг гүтгэн доромжлоогүй, илчлээгүй. Зүгээр хүн бүрийн бодож яваа үнэнийг л хэлсэн. Тэгэхээр үнэнийг хэлсэн хүнийг буруутгаж байгаа хүн муухай биз дээ. 

Харин өнгөрсөн сарын 30-ны өдөр "G-Class" унасан хэсэг залуус Багшийн дээд дээр мөнгө тараасан. Энэхүү үйлдлийг сонгуультай холбон тайлбарлаж, шалгуул гэх зэрэг хүмүүс байсан ч "ээжийнхээ буяны үйлд зориулж мөнгө тараасан" гэдгээ нэрээ нууцлахыг хүссэн нэгэн залуу хэлэв.

Гэтэл мань өмгөөлөгч Г.Батбаяр яаж дутахав. Өнөөх залууст мөн л 20- 25 жилийн ял оноох сурагтай.

Хэдэн төгрөг тараасныг нь шалгуул гэсэн юм байх. Ингэхэд "өмгөөлөгч" гэдэг үгний утга юу юм бэ??? Цөөхөн хүн амтай орны иргэдээ өмгөөлөгч болгон нь хорь гээд байвал энэ улсад чинь хүн үлдэх үү. 

Түүний хошуу дүрсэн хэргүүдийг хараад байхад үнэхээр мэдэхгүй сэдэв гэж алга. Сентерра-Гоулд, Мүүн, Халх гол, өөрийгөө шатаадаг Н.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Х.Тэмүүжин, Уул уурхайн сайд Р.Жигжид...

 

Ер нь ингэхэд Өмгөөлөгч Г.Батбаяр хэний хүн юм бэ???

 

Сонирхуулахад тэрээр энэ жилийн сонгуульд нэр дэвшиж ч магадгүй гэсэн шүү.

 

Б.Энх-Уянга

 

www.breakingnews.mn