Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 616 авснаас зам тээврийн ослын 465 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 28 бүртгэгдэж, 31 хүнд хөнгөн гэмтжээ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 5, Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 124 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал, БГД-ийн нутаг Ажилчны гудамж, “Саппоро” төвийн урд уулзварт T.Chaser маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 41 настай эрэгтэй О, 27 настай эмэгтэй Б нарыг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч О, Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.
ЧД-ийн нутаг Дэнжийн 1000-н гудамж Петровис ШТС-ын баруун замд марк дугаар тодорхойшүй авто машины жолооч нь явган зорчигч 56 настай эмэгтэй Д-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан. Шуурхай эрэн сурвалжилж жолоочийг илрүүлэн ЧД-ийн ЦХ-т эрүүлжүүлсэн. Мөн явган зорчигч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
Эх сурвалж: zuvsongolt.mn
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ