Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос эдгээр өдрүүдэд Спортын төв ордонд 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом-2016” тэмцээнийг зохион байгуулж байна. Орон нутгийн залуусыг спортоор идэвхжүүлж, тухай аймгаас төрөн гарсан шилдэг тамирчдаар дамжуулан нутгийн нэрийг алдаршуулах, шинэ залуу тамирчдыг нээх зорилготойгоор тус тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Харин тухайн аймгаас төрөн гарсан спорт, урлаг, бизнес зэрэг аль ч салбарын алдартнууд багийнхаа бүрэлдэхүүнд багтаж байгаа нь тэмцээний нэг онцлог юм.
Тодруулбал, 2015 оны “Үндэсний аварга” Дархан-Уул аймгийн багт жүдо бөхийн домогт тамирчин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Архангай аймгийн багт “ТВ Коктэйл” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаатар, Хөвсгөл аймгийн багт дуучин, жүжигчин Л.Сөрөлт, залуу дуучин Д.Найдандорж нар тоглож байна. Мөн өнгөрсөн жилийн дэд аварга Орхон аймгийн багт дуучин Б.Болд багтсан бөгөөд тэрээр баг тамирчдынхаа хувцсыг энэ жил ивээн тэтгэн оролцжээ. Манай бөхчүүд дундаас улсын харцага Н.Батзаяа тэргүүтэй хүчтэнүүд аймгийнхаа багт үүрэг гүйцэтгэж байгааг дуулгахад таатай байна.
Дашрамд дуулгахад, 2016 оны Үндэсний цомын тэмцээнд нийт 16 баг дээд, доод гэсэн хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд энэ сарын 30-д өндөрлөнө.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана