ИЗНН, ХҮН-ууд сонгуульд оролцохгүй АН-ыг ДЭМЖИНЭ гэж мэдэгджээ


Ардчиллын төлөө намууд буцаж нэгдэж хамтран ажиллахаар болоод байна. Учир нь Эх орон нам, Монголын Үндэсний ардчилсан намууд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохгүйгээр Ардчилсан намыг дэмжиж сонгуульд оролцоно гэж мэдэгдсэн бол, саяхан Иргэний зориг ногоон нам (ИЗНН), Хөдөлмөрийн Үндэсний нам (ХҮН)-ууд энэ удаагийн сонгуульд оролцохгүйгээр Ардчилсан намыг дэмжиж оролцох болсноо Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор мэдэгдсэн байна.

ХҮН-аас Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлсэн албан бичигтээ УИХ-ын гишүүн С.Ганбаатараас үүдсэн намын дотоод зөрчил, тэмцэлээ нэгдмэл байдлаар шийдвэрлэж чадахгүйд хүрсэн тул энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд Хөдөлмөрийн Үндэсний намаас нэр дэвшүүлж оролцохгүйгээр улс, төр нийгмийн үнэт зүйл нь манай намын улс төрийн чиг баримжаатай ойролцоо Ардчилсан намыг дэмжин оролцохоор болсноо мэдэгдье гэжээ.

 

Холбоотой мэдээ:  Эх орон нам, МҮАН-ууд сонгуульд ОРОЛЦОХГҮЙ АН-ыг дэмжинэ гэв ЭНД ДАРЖүзнэ үү.

 

Н.МЯГМАР