Загвар өмсөгч С.Эрдэнэцогт жүжигчин Г.Ундармааг дэмжиж, Нараг “diss” хийв


Загварын тайзан дээр гаргасан амжилтаасаа илүүтэй мэргэжил нэгт С.Төгстэй эхлүүлсэн халуухан учрал, басхүү дуулиант салалтаараа олны танил болсон хүн бол С.Эрдэнэцогт. “Сайхан хүүхний эрлэг” гэгддэг алтны магнат Ц.Мянганбаяраас ч олон бүсгүйтэй учир ургуулсан хэмээн онгирч байсан тэрбээр өдгөө нэгэн фитнесс клубт дасгалжуулагч багш хийж буй.

 

Сийлэн охиныхоо нэрийг цээжин дээрээ шивүүлсэн шигээ хайр дурлалдаа эзэн байж чадаагүй гэгддэг С.Эрдэнэцогт эхнэрээ гадаадад ажлаар явсан хойгуур шөнийн клубт тайчигч бүсгүйтэй зугаацаж байгаад хэвлэлийнхэний дуранд өртсөн удаатай. Хүүхэмсэг зантай нөхрийнхөө архи дарс, зугаа цэнгэлийн асуудлыг дийлэхээ больсон загвар өмсөгч С.Төгс салах шийдвэрийг анхлан гаргасан гэдэг.

 

Харин саяхан экс нөхрийнхөө балмад занг дэлгэж, хөл хүндтэй байхад нь хүртэл гар хүрсэн гашуун түүхийг “харамгүй” ярьсан С.Төгсийн шуугианыг мань эр даанч нэг тоогоогүй. Түүгээр ч үл барам, хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй зүтгэж яваа жүжигчин Г.Ундармааг дэмжиж, дуучин Нараг “доош” нь хийгээд авчээ. “Энэ өчнөөн юм хийсэн бас хийж яваа хүн улс төр, энээ тэрээ ярихгүй байхад тэр гишүүн болох гээд солиороод байгаа юмнууд, гишүүн болчихсон байгаанууд нь ч гэсэн боливол таарна даа, нээрээ” хэмээн тэр тун жоготойхон бичээд авчээ.

 

 

С.Цахиур

 

 

www.zone.mn