Жүжигчин Жессика Бил нүгэлтэй хартай гэнэ шүү. Тэрбээр өөрийн нөхөр Жастин Тимберлэйкийг элдэв кинонд тоглуулахаас айдаг болжээ. Арга ч үгүй биз.
Эр нөхөр нь Кэмерон Диастай “Тун ч тааруу багш бүсгүй” гэдэг инээдмийн кинонд хамтдаа тоглох үеэр Жессика галзуурах дөхсөн билээ. Кэмерон, Жастин нар нэлээд удаан хугацаанд хамтарч ажилласан юм. Гэхдээ Жастин бүх зүйл ард хоцорсон гэдгийг эхнэртээ нотлон харуулж чадсан. Тэгвэл одоо Жессика дахиад л сэтгэл түгших болжээ. Жастины экс амраг болох Бритни Спирс түүнд хамтарч ажиллах санал тавьсан гэнэ. Бритни Тимберлэйктэй хамт ямар нэг шинэлэг, өвөрмөц зүйлийг бүтээх бодолтой байгаа аж.
Дуучин залуу энэ саналыг хүлээж авсан ч эхнэр нь тэр даруй эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэгэхээр Жессика унтаж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой болов уу.
Эх сурвалж www.wikimon.mn
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа