Стефен Карригийн эхнэр Аеаша Карри.
Стефен Карри, Аеаша Александр нар 2011 оны 7 – р сарын 30 – нд Чарлот хотод хуримаа хийжээ. Тэд хоёр охинтой бөгөөд том охин нь 4 настай, бага охин нь 1 настай.
Клэй Томпсоны найз бүсгүй Ханна Стокинг
Клэй Томпсон 2014 оны 10 – р сард сошиал медиа од, фото модел Ханна Стокингтой болзож эхэлжээ. Гэсэн ч өнгөрсөн намар тэд хоёр тийшээ болцгоосон байна. Салсан шалтгаан нь тодорхойгүй ч Ханна Стокинг өөрийн сошиал хуудсанд Клэй Томпсоны зургийг “Хууран мэхлэгч” гэсэн тайлбартай оруулсан аж. Удалгүй устгасан ч шар мэдээнийхэн хэдийн скрийншот хийгээд амжжээ.
Харрисон Барнесын найз охин Британи Жонсон
Харрисон Барнес өнгөрсөн жилээс Британи Жонсон гэх сэтгүүлч бүсгүйтэй болзож эхэлжээ. Тэдний хувьд үерхэж эхлээд удаагүй байгаа тул тийм их мэдээлэл байдаггүй. Юутай ч Британи Жонсон сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд одоо нэгэн нэр хүндтэй вебсайтад мэргэжлээрээ ажилладаг аж.
Harrison-Barnes-girlfrend-Brittany-Johnson-pic
Андре Игоудалагийн эхнэр Кристина Гутиерез
2015 оны 8 сард Андре Игоудала, Кристина Гутиерез нар Мексикийн Лос Кабост хуримаа хийжээ. Тэдний хувьд гэрлэхээсээ өмнө багагүй хугацаанд үерхсэн юм.
Christina-Gutierrez-and-Andre-Iguodala
Андрью Богутын эхнэр Жэсика О’Саливан
Богут, Жэсика хоёр хамтдаа амьдарч эхлээд багагүй хугацааг үдсэн гэнэ. Гэсэн ч албан ёсоор гэр бүл болж, хүүхэдтэй болох гэж төдийлөн яардаггүй гэсэн. Цаг зав багатай байдаг тул магадгүй зодог тайлсныхаа дараа хүүхэдтэй болсон нь дээр гэж ярьдаг ажээ.
Леондра Барбосагийн хуучин эхнэр Самара Фэлипо
Леондра Барбоса 2008 онд Бразилийн жүжигчин Самара Фэлипо гэх бүсгүйтэй гэрлэж байжээ. Тэд хоёр охинтой. Том охин нь 2009 он, бага охин нь 2013 онд мэндэлж байжээ. Харамсалтай нь тэд 2013 онд салсан байна.
Samara-Felippo-and-Leandro-Barbosa
Андерсон Варежаогийн эхнэр Марсело Силва
Андерсон Варежао, Марсело Силиа нар 2010 оноос болзож эхэлсэн бөгөөд 2013 оны зун хуримаа хийсэн юм. Ойр дотны хүмүүс нь тэднийг хамгийн үлгэр жишээ хос хэмээн магтан сайшаадаг аж.
Anderson-Varejão-Wife-Marcelle-Silva-pics
18 нас хүрсэн А үнэмлэхтэй зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Сайнцагаан суманд нөөлөг салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна
Ой, хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, 4 түймрийг цурамд орууллаа
Л.Энх-Амгалан: Орон нутгийн сурагчдыг дараагийн ЭЕШ болон улсын хэмжээний бусад шалгалтад цахимаар оролцуулна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав