Хүний хайхрамжгүй, зүй бус үйлдлийн улмаас гэмгүй олон ан амьтад үгүй болсоор байна. Энэ цаг үед буюу 2000 онд бүрмөсөн устаж үгүй болсон Пиренейн янгирын зургийг бид энэ удаагийнхаа “Зураг бүхэн түүхийн гэрч” буландаа онцолж байна.
-ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ЭМЭГЧИН ЯНГИР МОДОНД ДАРУУЛЖ
ҮХСЭН БАЙХЫГ ОЛЖЭЭ-
Букардо (Capra pyrenaica pyrenaica) буюу Пиренейн янгир нь том биетэй, 100 орчим кг жинтэй, махигар урт эвэртэй, зэрлэг ямааны нэг дэд зүйл. Энэ амьтан Франц, Испанийг тусгаарласан Пиренейн өндөр хад хясаан дунд олон мянган жил идээшин нутаглаж, иш навчаар хооллон, хахир өвлийг даван туулдаг байжээ. Харамсалтай нь, хүн төрөлхтөн буу бий болгосноор хэдхэн зууны дотор анчид энэхүү сүрлэг амьтнаар хоолоо хийж дуусгасан аж.
1989 онд Испанийн эрдэмтэд ердөө 10 гаруй Пиренейн янгир үлдсэнийг судалгаагаар тогтоожээ. Тэр цагаас хойш 10 жилийн дараа үлдсэн цор ганц Сэлия нэртэй эмэгчин янгирыг амьтны эмч Альберто Фернандес-Ариас ахлагчтай Ордеса ба Монте Пердидо Зэрлэг байгалийн хүрээлэнгийн баг урхидан барьж, хүзүүнд нь радио дохиолол бүхий хүзүүвч зүүн байгальд нь буцаан тавьжээ.
Есөн сарын дараа хүзүүвчээс тогтмол, үргэлжилсэн дохио өгөх болсон нь Сэлия үхэж буйг илтгэж байсан аж. 2000 онд түүнийг модонд даруулж үхсэн байхыг олсноор букардо гэх энэ амьтан устсан амьтдын жагсаалтад бүртгэгдсэн байна.
Гэхдээ Сэлиягийн эс Зарагоза ба Мадрид дахь лабораторид хадгалагдаж байж. Удалгүй Хози Фолкоор ахлуулсан нөхөн үржихүйн физиологчдын баг тэрхүү эсийн ДНХ-г ялган авч, энгийн ямааны өндгөн эсэд суулган, 57 тээгчид шилжүүлжээ. Гэвч тэдгээрийн ердөө долоо нь хээлтэж, төрөхийн даваан дээр зургаа нь зулбасан байна. Үлдсэн нэг суулгацыг гэрийн ямаа ба Испани янгирын эрлийз эх тээж байсныг Фолк хамтрагчидтайгаа кесерово хагалгаа хийн 2.5 кг клоныг эх барьжээ. Гэвч уг төл хэлээ унжуулан амьсгалж чадахгүй байгааг “эх баригч” Фернандес-Ариас анзаарч, амьсгалуулах гэж хичээсэн боловч 10-хан минутын дараа амьсгал хураасан байна. Сүүлд нь задлан шинжилгээ хийж үзэхэд уушгинд нь элэг шиг том салбан илүү ургасан болохыг мэдэж ямар ч аргагүй байсныг ойлгожээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ