Том ах


"Шилдэг-Өнгө" продакшнд харъяалалтай жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий сүүлийн үед  кинонд жүжиглэхээсээ илүүтэй найруулагчаар ажиллах болсон. “Уулын төмөр”, “Зүрхэнд шивнэсэн үг”, “Ноён солиот” “Чиний эзгүйд” киногоороо олны хүндэтгэлийг хүлээсэн О.Бат-Өлзий хамгийн сүүлд "Маш нууц" хэмээх 1970-aaд оны цэрэг эрсийн тухай өгүүлэх киног дэлгэцнээ гаргасан нь үзэгчдийг байлдан дагуулсан.Саяхан түүний төрсөн өдөр тохиосон бөгөөд урлагийнхан “Том ах”-даа төрсөн өдрийн мэнд хүргэе гэсэн мэндчилгээ түүний фейсбүүк хуудсыг бүрхэн байсан.Тэрээр энэ удаад саяхан нээлтээ хийсэн “Ядуугийн зовлон-2” киноны нээлтэд манай дуранд өртсөн юм.