Долоо хоног бүрийн пүрэв гарагт зохиогддог “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон дагалдах хурлуудын үеэр зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх талаар ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвадорж, Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ирэх 7 дугаар сарын 15-16-нд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад ирэх зочид төлөөлөгчдийн дийлэнх нь нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалт шаардах албан тушаалтай хүмүүс байх юм. Тиймээс арга хэмжээнүүдийн үеэр ЦЕГ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хурал зохион байгуулагдах, зочид төлөөлөгч байрлах гол обьект, явах замуудыг хамгаалалтад авах аж.
Дээд түвшний уулзалт болон дагалдах хурлуудын үеэр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашины дугаарын хязгаарлалт хийх, томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах зэргээр зарим нэг зохицуулалт хийнэ. Бусад үед замын хөдөлгөөний болон хэв журмын ямар нэг нэмэлт хязгаарлалт хийхгүй аж.Хамгаалалтын бүсэд Шангри-Ла зочид буудал, Төрийн ордон, Чингис Хаан Олон Улсын нисэх буудал багтжээ. Шангри-Ла, Чингис, Туушин зэрэг нийт 40 гаруй зочид буудалд зочид байрлах юм байна. Төлөөлөгчид байрласан зочид буудлыг цагдаа, төрийн тусгайгийнхан хамгаална. Мөн дээрх хамгаалалтын бүсэд хэд хэдэн орон сууц багтжээ.
Иймээс хурал эхэлж, зочид ирсэн энэ үед хамгаалах бүсэд багтсан гэр рүүгээ иргэд хэрхэн орж, гарах вэ гэдгийг зохицуулахаар тухайн айл өрхүүдийг бүртгэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл урьдчилан бүртгүүлээгүй иргэд зочид ирсэн үед хамгаалалтын бүс буюу төлөөлөгчид байрласан зочид буудал, зэрэгцээ орших орон сууц руу нэвтрэх боломжгүй болох юм.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ