УПЕГ Б.Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулсан гэв


Б.Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байна гэх мэдээлэл худал гэдгийг УПЕГ-аас мэдэгдлээ. Б.Булган нь Төв аймгийн Хорих ангид таван сарын хугацаанд саатуулагдахдаа найз эмэгтэйтэйгээ хоёр удаа, дүүтэйгээ нэг удаа уулзжээ. Харин Б.Булган нь хорих ангид ээжийгээ ирүүлэхийг өөрөө хүсээгүй.

 

Хэрэв ээж нь болоод өөр хэн нэгэн Б.Булгантай уулзаж, эргэлт өгөхийг хүсвэл хуулиараа хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч, прокуророос зөвшөөрөл аваад уулзах эрх нь нээлттэй гэдгийг Ц.Мөнхбат дарга тайлбарлалаа. Б.Булганы биеийн байдлын тухайд хэвийн, ойр зуурын эм бол ууж байгаа гэж мэдээллээ. Прокурорынхон энэ сарын 21-нд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эмч нарт Б.Булганыг үзүүлж, нарийн аппаратуудаар оношлуулахад эмч нар түүний биеийн байдал сайн гэсэн дүгнэлт гаргажээ.