МАХН-ын дарга Н.Энхбаяр “хуулийн тодорхой хугацаанд нам, эвслүүд сонгуульд ямар байдлаар оролцох вэ гэдгээ мэдэгдэх ёстой байдаг. Тиймээс МАН, МАХН-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Гэвч МАН 19-ны өдөр орой 21,30 минутын үед дангаараа сонгуульд орно гэж бага хурлаараа шийдсэн. Сонгуульд эвсэл болж орох тухай асуудлыг 29-нд эцэслэн шийднэ гэсэн хуулийн заалт байгаа учраас бид МАН-д уриалга гаргасан.
Тэр уриалга нь “хоёр нам сонгуульд эвсэж орох тухай асуудлыг эргэн харж, яаран битгий шийдээч, энэ сонгууль улс орныг хүнд хэцүү байдлаас гаргахад үүрэгтэй” гэдгийг сануулсан юм. Харин өчигдөр МАН шийдвэрээсээ эргэж, буцахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тийм учраас МАН өөрөө санаачилгаараа МАХН-тай энэ сонгуульд эвсэж орохгүй гэсэн байр сууртай байна. Тодруулбал, МАН анхнаасаа МАХН-тай эвсэж орох хүсэлгүй байсан нь батлагдлаа” гэсэн юм.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ