25-р суваг телевизийн “Making the band” нэвтрүүлгээс төрөн гарсан “Anemone”, “Extacy”, “MIXX”-ийнхэн бараг л сураг алдрав бололтой. Хаа нэг тоглолтон дээр хармааны хэдээ дуулаад буух нь бий. Зарим нь ч хамтаараа лаг болохыг харуулж төвдөлгүй соло уран бүтээл хийхээр өрх тусгаарлажээ.
MIXX-ийн Темпо найз бүсгүйдээ “Шүүдэрхэн” дуугаараа бэлэг барьж, үеийнхээ шуугиулсан бол Амараа нь “Anemone”-ы экс гишүүн Жулдызээр “гоёж” клипээ олонд хүргэсэн. Энэ жишгээр рок попын охидын отгон хамтлаг гэж болох “Anemone”-ийн Жанна ч ганцаарчилсан уран бүтээл хийхээр гарчээ. Бас болоогүй тэд продюссер ч үгүй болж.
Үүнээс өмнө ахлагч Жулдызийг Солонгосыг зориход М.Бишрэлээр бүл нэмж дөрвүүлээ болсон ч өнөөх бүсгүй мөн л хамтлагаас гарчээ. Ингээд бууриа сахьж үлдсэн Цэнгэлэн, Халиун нар СУИС-ийн оюутан Асу-г хамтлагтаа урвуулжээ. Ямартаа ч салж нийлэхгүй гэж тангараг тавьсан гурав шинэ уран бүтээл, шинэ продюссерийн эрэлд гараад байгаа гэнэ лээ.
PHOTONEWS.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана