Мэдэээллийн shuud.mn сайт дээр өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн Ардчилсан намын дарга, Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэрэнчимэгийн талаар "америкийн иргэн байхдаа монголын давхар иргэншилтэйгээр сонгуульд оролцож, Сонгуулийн хууль, Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж байсан. Монголын иргэний үнэмлэх дээрх нэр нь Дамдинсүрэнгийн Цэрэнчимэг гэж байх боловч америк пасспорт дээрх нэр нь Tserenchimeg Butterfield. Цэрэнчимэг Баттерфиелд нь америкийн иргэншилтэй, тэнд байнга оршин суудаг хаягтай байхдаа монголын сонгуульд оролцон улмаар хил хязгаарын бүс нутаг болох Дорнод аймгийн засаг даргын албыг хашиж байсан. Түүний нөхөр Роберт С.Баттефиелд нь д.Цэрэнчимэгийг засаг дарга байх үед АНУ-ын ТТГ-т ажиллаж байсан гэх зэргээр онц ноцтой хэрэгт холбогдуулсан мэдээлэл гарсан билээ.
Дорнод аймгийн Ардчилсан намын хэсэг гишүүн уг мэдээллийн талаар цагдаагийн газарт хандан шалгуулах хүсэлтэй байгаа бөгөөд тэд "Энэ бол сонгууль дөхөхөөр өрсөлдөгч намаас явуулдаг гаршсан явуулга, гүтгэлэг, дайралтын нэг. Д.Цэрэнчимэгийн хувьд гадаад нөхөртэй байсан нь үнэн ч давхар иргэншилтэй байгаагүй гэж бодож байна. Сонгуулиас өмнө энэ асуудлыг тодорхой болгож, нэг тийш шийдвэрлэхгүй бол сонгогчид, намын гишүүдийн дунд үл ойлголцол газар авч байна" хэмээн тайлбарлаж байна.
Удахгүй Д.Цэрэнчимэгийг иргэний харъяаллын асуудлыг хуулийн байгууллага тодорхой болгох нь хэмээн хүлээе.
PHOTONEWS.MN
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ