Манай нийгэмд сүүлийн хоёр жилийн дотор “нам” унаж байгаа дүр зургийг өдөр бүр л ярьх юм. Бүх зүйлийг зээлийн, лизингийн аргаар шийдвэрлэдэг энэ төрийн үйл хэрэг эцэстээ ард түмнийг л айх аюулгүй, амар тайван амьдруулах зорилготой баймаар. Гэтэл үнэндээ эсэргээрэй байна. Төрөл бүрийн зээлийн бодлого гарч ирсэн. Хамгийн өндөр шахуу хүүтэй ч тэтгэвэрийн зээл.
Ахмадууддаа гэхэд дэндүү үнэтэйд тооцогдоно. Ихэнх насныхаа амралтанд суусан хүмүүс гэр бүл, үр хүүхдийнхээ дарамтаар тэтгэврийн зээлэнд хамрагдана. Тэд сар бүр авдаг цайны сүүнийхээ мөнгийг зээлэн авч маш ихийг нь хүүнд нь буцаан төлдөг. Хамгийн бага буюу 240 000 гаран мянган төгрөгний тэтгэвэртэй бол гурван сая хүртлэх төгрөгийн зээлийн авч болно үүнээс жилийн 18 хувийн хүү нь хасагдаад гар дээр нь 2 460 000 төгрөг ирнэ. 540 000 төгрөгийг зээл авснийхаа төлөө хүүнд нь түрүүлж суутгуулна. Банкны ажилтны нэг сарын цалин гэсэн үг. Өдөрт хэдэн ахмад настан тэтгэвэрээ зээлэхээр ирдэгийг та мэдэх үү? Банк ашиггүй ажиллахын аргагүй цорын ганц байгууллага гэж үнэн.
![]()
Ингээд үр хүүхдүүддээ зээл авч өгсөн ахмад настан сарын дараа л хоолны хомсдолд орж өлсөж эхэлнэ. Та муу хүүхэдтэй юм гэж харж байна уу? Тэгвэл бас буруу ажлын байр муутай, ажилласан байгууллага нь цалингаа өгдөггүй эдийн засгийн хямрал угтсан “моод” гараад удаж байгаа. Ингээд илүү олон оймс илээсэн ахмадууд юу хийх тухай бодож эхэлнэ. Гэртээ хоол хийж барьж явж зарна, цай зарна, гадаа жин үзнэ, гуйлга гуйна, ажлын бээлий даавууны өөдөс зүйж оёно, жижиг зүйлс зарна, гудамжинд дуу дуулна нэг үгээр энэ насандаа үзээгүй зүйлээ үзэж “үйлээ” эдэлж байна. Тухайн буурай өөрийнхөө үйлийг эдлээгүй энэ төрийн үйл лай ланчигийг үүрч байгаа нь тэр.

Биднийг бодвол хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй, сайхан нийгэмд санаа амар амьдарч байсан хүмүүс. Одоо харин үе тэнгийнхэндээ хийсэн бүтээснээрээ гайхуулж явсан ахмадууд маань гар дээрх наймаа хийж өдрийнхөө хоолыг “аргацааж” байна. Монгол хүн өлсөж үхдэггүй гэдэг. Гэтэл энэ үг улам холдсоор Монголчуудад өлсгөлөн гэх зүйл хаалга тогшоод удаж байна. Тэгвэл үүнийг хэрхэн яаж шийдэх талаар энэ төрийн эрхэмүүдэд бодох тэнхэл ч алга. Сонгуулийн будлиан, суудал сандалныхаа дайныг эхлүүлээд тэр.

Тэгвэл хотод байгаа ахмадууддаа хэдэн мал тасалж өгөөд хөдөө мал маллуулая л даа. Тэд угаас чадна. Гүйлга гүйж байхаар мал маллавал “ам нь тостой, тогоо нь дүүрэн” байх учиртай.

Сэтгэл нь уужуу, бодол нь алсад байгаа ахмадууд яасан ч тэвчээртэй, тэнхэлтэй, нөмөртэй юм бэ? Гэхдээ тэднийг өрөвдөж хайрлахаас илүүг чадахгүй байгаа үр хүүхдүүдийг нь бүү буруутгаарай. Иргэдээ ядуу байлгаж, хоосон хонуулж байгаа нь энэ төрийн л буруу үйлийн илрэл.
Б.Саран

Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа