“Хурд”-ын Отгоо киночдоо дэмжив


Монголын рок поп урлагт тасралтгүй 20 гаран жил уран бүтээлээ туурвин байгаа домогт “Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаяр манай дуранд өртлөө. Тэрээр энэ удаад тайзнаа бус харин кино театрт монголын киночдоо дэмжин иржээ. “Ядуугийн зовлон-2” киноны нээлт дээр тэрээр ийнхүү зочилсон юм.  

 

“Чи минь байгаа болохоор” хит дууг зохиосон тэрээр анхны бие даасан тоглолтоо ч энэхүү уран бүтээлээрээ нэрлэн үзэгчдэд хүргэн DVD-гээ хүртэл гаргаж байсан билээ. Тэд өнгөрсөн эмэгтэйчүүдийн баяраар хоёр тоглолт дараалан хийн үзэгчдийг байлдан дагуулсан юм.