“Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх явцдаа бусадтай нийлж их хэмжээний мөнгө залилсан байж болзошгүй хэрэгт холбогдсон даруйдаа Монголоос оргон зайлж, өдгөө интерполоор эрэн сурвалжлагдаад байгаа “Либерти партнерс” компанийн захирал, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байх үед зөвлөх нь хийж явсан Ч.Ганбат нь Монголын болон АНУ-ын иргэншилтэй гэдэг нь нэгэнтээ тогтоогдоод байгаа. Монгол Улсын иргэн аль нэг улсын давхар иргэншилтэй байхыг хуулиар хориглодог. Гэтэл Ч.Ганбат нь Монголын Засгийн газраас хэрэгжүүлсэн төмөр замын төслийг хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн ахалж ажилласан бөгөөд үүнийхээ дараагаар АНУ-ын иргэншил авсан нь олны анхаарлыг багагүй татаж байгаа юм. Энэ мэтээр олон мянган долларын хэрэгт холбогдсоныхоо дараагаар Монголоос зугатаах бэлтгэлээ аль хэдийн базааж, аль нэг улсын давхар иргэншилийг нууцаар өвөртөлчихсөн дарга нар хэд байгаа бол. Мэдээж энгийн иргэний хувьд давхар иргэншил авах ямар ч боломжгүй. Харин эрх мэдэлтнүүд, сайд, дарга нарын дунд давхар иргэншил авахад тун ч амархан болсныг Ч.Ганбат гэгчийн үйлдлээс харж болно. Түүнийг давхар иргэншил авахад мэдээж хэн нэгэн сайдын оролцоо чамгүй их байсныг хэн мэдлээ.
Өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа дарга сайдуудын дунд давхар иргэншилтэй гэж хардагддаг цөөнгүй хүн бий. Харин тэд хэн бэ, ямар зорилгоор давхар иргэншилтэй болов гэдэг л олны анхаарлыг татаж байна. Хулгай, авлигад холбогдсон дарга нар хуулиас айж зугатахын тулд Монголын дарга нар хуулиа зөрчин байж давхар иргэншилтэй болдог уу гэсэн нэг асуулт тавигдаж байна.
Эх сурвалж: Zaluu.com
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана