Бекхэмийн хүү Холливудын жүжигчинтэй болзох болжээ


Хөлбөмбөгчин Бекхэм, загвар зохион бүтээгч Викториа нарын том хүү Бруклин Бекхэм найз охинтой болжээ. Бруклин Холливудын залуу жүжигчин Холя Морецтой үерхэх болжээ. Тэднийг өнгөрсөн оноос хэвлэлүүд холбон бичдэг байсан юм. Хосууд өнгөрсөн мягмар гарагт Лондонгийн Дисней лэндээр зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.

 

Тэд сэтгүүлчдийг үл тоон гар гараасаа барилцан, зугаалсан байсан талаар гадны хэвлэлүүд бичсэн юм. Бруклин инстаграмдаа найз охинтойгоо авахуулсан зургаа нийтлээд “Биднийг тайван орхи” гэж бичжээ. Бекхэмийн хэвлэлийн төлөөлөгч “Бруклин жаргалтай байгаа. Тэдний харилцааг Бекхэм хүлээн зөвшөөрсөн.

 

Тэдний хувийн амьдралыг хүндэтгэхийг хүсч байна” гэж хэлжээ. Бруклин өмнө нь Сонни Бен Амар гэх модель бүсгүйтэй болзож байсан юм.