Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар Монгол Улсын Засгийн Газрын шагнал Монгол улсын #СОЁЛЫН_ТЭРГҮҮНИЙ_АЖИЛТАН хос цолоор энгэрээ мялаалаа.


 

Оюутан ахуй цагаасаа эхлэн уран бүтээлээ хийж эхэлсэн тэд энэ хугацаанд 3 цомог гарган, Монгол бөхийн өргөөнөө "Илбэе",, "Жаргалтай айл манайх" нэртэй тоглолтуудаа 4 өдөр хийж, 21 аймгаа нар зөв 2 удаа тойрон тоглож, мөн хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа болон Монгол орныхоо 150 гаруй сумдад гээд нийтдээ 298 удаагийн уран бүтээлийн тоглолтоо толилуулсан байна.
Мөн цомгийн баяраараа орон гэргүй айлуудад гэр бэлэглэсэн гээд нийгмийн хариуцлагын сайн үйлсийн ажлуудад идэвхитэй оролцдог дуучид юм.
Мөн дуулахын хажуугаар ард түмнийхээ хүсэн хүлээлтйг тайлж МУГЖ У.Далантай, МУГЖ С.Эрдэнэцэцэг нарын тоглолтыг зохион байгуулж байсан хос дуучид маань дуунд хайртай Монгол түмэндээ мэхийн ёсолж МУСТА цолондоо хүндэтгэл үзүүлэн ирэх сард тоглолтоо толилуулж үзэгчидтэйгээ хамтдаа баярлахаа амаллаа.