Цэнхэр үст Цэрэн түүний асуудлаар нийгэмд шүгэл үлээсэн юм. Тэгвэл тэрээр өчигдөр өөрийн фейсбүүк хуудаснаа “Монголын оюун санааны дархлааны асуудал, үндэсний аюулгүй байдлын язгуур эрх ашгыг хөндөхдөө би харийн харгис гаж урсгал Мүүнийхнийг Монгол түмэнд илчлэхыг зорьсон. Номлогчдоороо дамжуулан Монголын хүүхэд залуусын тархи угаасан тэдний төлөөлөл Б. Насанбаяр БСШУЯны стратеги бодлого боловсруулах ажил эрхэлж буйг илчилсээр багагүй хугацаа өнгөрөв. Олон янзаар гүтгүүлэхдээ би Мүүнийхнийг Монголоос хөөж гаргана гэж хүртэл амлаж ТЕГ, АТГ, ӨБХ, ХЗЯ, НИТХ зэрэг төрийн олон байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргасан.Би "Монголын оюун санааны тусгаар тогтнол " ТББ үүсгэсэн ч миний ажлын чадавхи, туршлага, цаг зав дутмагаас өдий хүртэл сунжирч байна. Дансанд 3 сая төгрөг орж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд миний бие шашин судлаач, нийгэм-улс төр судлаач, сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч, өмгөөлөгч, хууль зүйн зөвлөхүүд гэх мэт олон олон хүмүүстэй уулзлаа. Цэрэнгийн дэгдээсэн хэргийг хэр баргийн өмгөөлөгч дийлэхгүй нь ойлгомжтой болов. Эрсдэлээ тооцсон өмгөөлөгчдийн хөлсийг Цэрэн миний бие дийлэхгүй нь. Мэдээлэлийг цааш зарах дамжуулах магадлалтай өөрөөр хэлбэл Цэрэнгийн эсрэг ажиллах сонирхолтой хуулийн баг байгаа нь ч бодит байдал болов.Цэрэндолгор миний бие өөрийнхөө төлөө шүүхэд дуудагдаагүй юм. Монголын нийтлэг эрх ашгийг сэрэмжлүүлж хамгаалсныхаа төлөө шүүхэд дуудагдаж байна.
Хэдий ТББ д багагүй хандив цугласан ч энэ бүхэн нэг өмгөөлөгчийн зардалд хүрэхэд хангалтгүй.Иймээс Цэрэндолгор миний бие шүүхээр өмгөөлөгчгүй, хуулийн албан ёсны төлөөлөлгүй өөрийн биеэр өөрийгөө өмгөөлж тэмцэхээр болсноо зарлая. Би анхнаасаа ил байсан. Насанбаяр 5 өмгөөлөгч авсан сурагтай.
Надад хангалттай баримт байгаа ба Насанбаярыг хариу шүүхэд өгөхөөр бүх баримтаа бэлдлээ.
Хууль зүйн яамны ажлын хэсэг хэр явааг маргааш очиж асуунаа. Би асуух эрхтэй хүн” хэмээн бичжээ.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ