Гэр бүлийн амьдрал зохиосноосоо хойш дуу хуур гэж гүйхээ болиод дур булаам ээжийн дүрд тун чадмаг хувирсан Ануг “Тээгч эх хөлсөлж, охидоо төрүүлсэн” хэмээн олон хүн харддаг. Гэвч хөл хүндтэй үеэ сайтар нууцалсан гэх дуучин бүсгүй энэ бүхнийг эрс няцаадаг боловч өнөөг хүртэл түүний жирэмсэн зураг хэвлэлд дэлгэгдээгүй гэхэд болно.
Олны хэл ам, хардлага сэрдлэгээс илүүтэй хөөрхөн гүнжүүдээ хайр халамжаар дутаалгүй өсгөж хүмүүжүүлэхийг урьтал болгодог дуучин Ану сүүлийн үед дахин төрөх тухай бодож эхэлсэн гэнэ. Том охиноо төрүүлээд ердөө жил гаруйхан хугацааны дараа хоёр дахь охиноо төрүүлж байсан тэрбээр ийнхүү яарч догдолсон нь ч учиртай юм байх.
Түүний хувьд хөөрхөн гүнжүүдээ дүүтэй болгох, тэр тусмаа хайртай ханьдаа эгдүүтэй бяцхан хүү төрүүлж өгөх хүсэлтэй байгаагаа хэвлэлийнхэнд саяхан дэлгэжээ. Бурханы өгсөн бэлэг хэзээ ирнэ, тэр цагт нь шууд төрүүлнэ гэдгээ мэдэгдсэн дуучин Ану бизнесийн ажлаасаа илүү гэр бүлийнхээ амьдралд чухал анхаарал хандуулж байгаа гэнэ. Энэ ч утгаараа, түүнийг дахин хөл хүндтэй болсон хэмээн ойр дотныхон нь шивэр авир хийлцэж эхэлсэн ажээ.
Эх сурвалж Inder.mn
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа