Хэдхэн хоногийн өмнө жүжигчин Б.Амарсайханы тоглосон “Би юу хийчихэв ээ” гэх АН-ыг буруутгаж, харамсаж буйг өгүүлсэн бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Тус бичлэгийг МАН эсвэл УИХ-ын гишүүн Х.Баттулгын захиалга гэх хардлага олны дунд өрнөсөн. Харин уг бичлэгийг “Херо энтертайнмэнт” гүйцэтгэсэн гэдгийг эх сурвалжууд онцолж байлаа.
Тэгвэл өнөөдөр уг бичлэгийг МАН-аас хөлс авч, гэрээ хийсний үндсэн дээр “Херо энтэртайнмэнт” гүйцэтгэсэн гэдгийг тус байгууллагын графикч Ц.Мөнх-Очир мэдэгдлээ. Гэвч үүнийг МАН-аас үгүйсгэсэн бөгөөд “Бид бичлэгийг захиалж хийлгээгүй. Тэр бичлэг манай намд хамаагүй” гэх тайлбар өгөөд байгаа юм.
Ийнхүү зөрүүтэй мэдээллүүд олныг төөрөгдүүлж байгаа ч захиалсан, захиалаагүй гэх асуудалд олон нийт дор бүрнээ үзэл бодлоо илэрхийлж байна. Тухайлбал, “Херо энтертайнмэнт”-ийнхэн Женког аврахын тулд МАН-ыг илчиллээ гэж харах хүмүүс олон байна. Харин нөгөө хэсэг нь иргэд жүжигчин Б.Амарсайханыг улс төрийн будлианд хутгалдаж буйг ч шүүмжилж эхлэв.
А. ОЧ
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа