“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт дахин шинэ зочин урьж, бичлэг хийхгүй байх санал гаргаснаа мэдэгдлээ.
Энэхүү нэвтрүүлгийн санаачлагч нь П.Анужин төдийгүй нэвтрүүлгийн оюуны өмчийн гэрчилгээ нь мөн түүнд байдаг болохыг тэрбээр тайлбарласан юм. Энэ мэдэгдэл дээр үндэслэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдтэл санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлэхээр болжээ.Өөрөөр хэлбэл, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар дүрсүүд яагаад алдагдав, түүний ард хэн байсан бэ гэдэг нь илрэх хүртэл П.Анужин өөрийн санаачилж, эхлүүлсэн нэвтрүүлгээ хийхгүй байхыг “Херо”-ийнхонд мэдэгдлээ.
Тэгвэл энэ асуудлаар “Херо энтертаймант” студийн зүгээс “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг нэг хүний өмч биш учраас цаашид хэвийн үргэлжилнэ, зогсохгүй. Уг нэвтрүүлгийг монголчуудын түүхэнд гавьяатай хүмүүсийг мөнхлөх, соён гэгээрүүлэх үүднээс хийж эхэлсэн. Энэ зорилгынхоо хүрээнд нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хийнэ. Бичлэг алдагдсан гэх асуудлаас хойш бид 10 гаруй дугаар бичсэн. Мөн үргэлжлүүлэн “Дэлхийн монголчууд” нэвтрүүлгээр үзэгчидтэй уулзана” гэсэн юм.
А. ОЧ
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа