Өнөөдөр 11:30 цагт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийсэн юм. Тэрбээр энэхүүнэвтрүүлгийн санаачлагчийн хувьд нэвтрүүлгээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон тухайгаа мэдэгдсэн. Тэгвэл түүнийг хэвлэлийн хурал хийсний дараа “Херо энтертаймэнт”-ын ерөнхий редактор Д.Батзориг, ерөнхий графикч Ц.Мөнх-Очир нар мэдээлэл хийсэн юм.
“Херо энтертайнмэнт”-ийн ерөнхий редактор Д.Батзориг “Алдагдсан бичлэгийн тухайд ЦЕГ-аас хэргийг хаасан талаар бидэнд албан ёсоор мэдэгдээгүй. Гэвч хэргийг хаасан тухайгаа бидэнд албан ёсоор мэдэгдээгүй байж, хэвлэлээр мэдээлэл түгээсэн. Анх нэгдүгээр сарын 11-ний өдөр "Херо энтертайнмэнт"-ээс ЦЕГ-т захиалагчийг нь илрүүлж өгөхийг хүсч, хандсан юм. Тус байгууллагаас хэргийн хохирогчоор Б.Баатарыг тогтоож, шалгасан. Хэргийн хохирогчид хамгийн түрүүнд хаасан эсэхийг мэдэгдэх ёстой. Энэ хэрэг нь оюуны өмчийн болон Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангийг ноцтойгоор зөрчсөн учраас илрүүлэхийн тулд бид ажиллана” гэв.
Тэд хэргийг хаасан гэх асуудлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Ирэх долоо хоногт албан бичиг хийж өгнө. Одоохондоо тайлбар өгөх боломжгүй" гэдэг хариултыг өгчээ.
Эл хэвлэлийн бага хурлын өмнө “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин мэдэгдэл хийн уг нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд нэвтрүүлгээ түр хугацаагаар түдгэлзүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.
Энэ талаар “Херо энтертаймэнт”-ын ерөнхий редактор Д.Батзоригаас тодруулахад, “П.Анужин болон найруулагч Б. Баатар нарт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн оюуны өмчийн эрх нь байдаг. Бид монголчуудын бид уг нэвтрүүлгийг үргэлжлүүлэн заавал хийнэ. П.Анужин нэвтрүүлгийн дүрс алдагдсанаас хойш хөтлөөгүй. Бид түүнээс хойш 10 гаруй нэвтрүүлэг хийсэн. Мөн үргэлжлүүлэн “Дэлхийн монголчууд” нэвтрүүлгээр үзэгчидтэй уулзана” гэв.
Түүнчлэн энэ үеэр сэтгүүлчид жүжигчин Б.Амарсайханы тоглосон “Би юу хийчихэв ээ” хэмээх рекламыг хэний захиалгаар хийсэн талаар тодруулсан юм. Харин үүнд “Херо энтертаймэнт”-ын ерөнхий графикч Ц.Мөнх-Очир “Уг видеог МАН-ын захиалгаар “Hero Entertainment” гүйцэтгэсэн. Үүнд ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцоогүй” гэлээ.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа