Хошин урлагийн салбарын акулуудын нэг жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун урлагт аавынхаа хaмт мөр зэрэгцэн зүтгэж яваа билээ. Чамгүй олон кинонд аавтайгаа болон бие даан тоглосон түүнийг мэргэжлийн уран бүтээлчид өндрөөр үнэлдэг гэсэн шүү.
Жүжиглэхийн зэрэгцээ шаггүй дуучин гэдгээ ч гайхуулаад авсан бүсгүй энэ удаад аавынхаа хамт “Ядуугийн зовлон-2” кинонд тогложээ. Тэд киноны нээлтийн үеэр ийнхүү манай гэрэл зурагчны дуранд өртсөн юм. Аавынхаа нэрийг гарган байгаа авьяаслаг охиныг магтах хүн цөөнгүй байсан шүү.
Мөн тэрээр “Тагнуулч аав” МУСК-д тоглож авьяаслаг нэгэн гэдгээ ч нотлоод авсан. Тэгвэл энэ удаад тэрээр өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй болохоор болжээ. Тодруулбал, түүний үйлдвэрлэсэн “Wolarsen” матт уруулын будаг худалдаанд гарахад бэлэн болсон байна. Тус уруулын будаг нь нийтдээ таван өнгөнөөс бүрдэх бөгөөд EXOTIC, BRAZEN, MODEST, WISDOM, AMULET гэсэн сонголттой байна. Тун удахгүй эдгээр матт уруулын будгууд худалдаанд гарах бөгөөд тэрээр өөрийн цахим хуудаснаа бүтээгдэхүүнээ гаргаж чадсандаа баяртай байгаагаа ч илэрхийлжээ.
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ