УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Нарантуул” Олон улсын худалдааны төвд өнгөрсөн гуравдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө гал гарсантай холбогдуулж хохирсон түрээслэгчид Өргөдлийн байнгын хороонд удаа дараалан хандсан. Түүнчлэн захын удирдлагууд хохирсон түрээслэгчдийг “гомдолгүй” гэж гарын үсэг зурсан тохиолдолд худалдаа эрхлэх зөвшөөрөл олгоно гэх зэрэг ажлын байрны дарамт үзүүлж, тайван ажиллах нөхцлөөр хангахгүй байгаа зэрэг гомдлуудыг ирүүлсэн болно.
Иргэдийн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооноос “Нарантуул” Олон Улсын худалдааны төвийн удирдлага, хохирсон түрээслэгчдийн төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж галын шалтгаан, нөхцөлийг тогтоох дүгнэлтийг шуурхай гаргах, хохирогчдын эрх ашгийг хангах талаар холбогдох байгууллагуудад албан тоот явуулсан юм. Мөн түрээслэгчдийн хүсэлтийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд ажиллаж хохирсон түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй байгааг албан бичгээр “Нарантуул” Олон Улсын худалдааны төвийн удирдлагуудад уламжилсан болно.
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд гарсан галын улмаас хохирсон түрээслэгчдийн өргөдлийн дагуу эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөж, хуулийн хүрээнд ажилласан. Зарим нэг мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг нийт түрээслэгч, хамааралгүй, түрээслэгч бус этгээдүүдийн өмнөөс ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй болохыг мэдэгдэж байна" хэмээсэн байна.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа