утан цагаасаа эхлэн “Шинэ үе”продакшнд харъяалагдаж хошин урлагт хүчин зүтгэсэн жүжигчин Ц.Алдармаа өдгөө хошин урлагийг бүр мөсөн орхисон гэхэд болно. Харин МУГЖ Д.Хүрэлхүүгийн продюссерласан “Ядуугийн зовлон-2” киногоор Ц.Алдармаа дахин үзэгчидтэй уулзлаа. Үзэгчид жүжигчин бүсгүйг тус кинонд хэрхэн тоглох бол гэсэн маш их хүлээлтийг үүсгэсэн. Ц.Алдармаа үзэгчдийн итгэлийг ч алдсангүй. Өөрийн дүрийг үнэхээр чадварлаг бүтээсэн нь олны анхаарлыг эрхгүй татаж байлаа. Тэрбээр тус киноны гол дүр болох Гэрэлтийн дүрийг бүтээжээ. Ингэхдээ урд урдынхаасаа илүүтэйгээр сайн тоглож, дүрдээ орж үзэгчдийн анхаарлыг татаж чадсан юм. “Ядуугийн зовлон-2”-ын Гэрэлтийн дүр Ц.Алдармаагийн өмнө нь бүтээж байсан дүрүүдээс тэс өөр байсан бөгөөд та жүжигчин бүсгүйн өөр өнцөгийг тус киноноос харах бүрэн боломжтой юм.
Хийсэн үйлдлээсээ болж сайн муу, сайхан муухайгаараа бишгүй дуудуулсан жүжигчин бүсгүй нэг хэсэг урлагаас холдож, нам гүмхэн амьдарсан. Түүнд олон киноны санал ирсэн ч өнгөрсөн хугацаанд нэгийг нь ч хүлээж аваагүй байсан юм. Гэхдээ түүний урлагтаа эргэн ирэх сонголт нь хүчтэй байж чаджээ.
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ