Д.Давгадорж аварга ХӨСҮТ-д амьсгалын аппарат хандивлалаа


Улаанбурхан өвчний дэгдэлт өнгөрсөн оны сүүлчээр эрс нэмэгдэн он гарсаар эхний гурван сарын байдлаар 59 хүн энэ өвчнөөр амиа алдсаны дийлэнх нь найм  хүртэлх сартай нялхас юм. Тиймээс уг асуудалд олны танил эрхмүүд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж, туслахаа илэрхийлээд байсан.

 

Тэгвэл өчигдөр Сумогийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж энэ өвчний эмчилгээнд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг ХӨСҮТ-ийн удирдлагуудад гардуулан өглөө. Тэрээр энэ удаа эрчимт эмчилгээний тасагт зориулж хэд хэдэн амьсгалын аппаратыг өгсөн байна.