Хоёр сар гаруйн өмнө олон нийтийн сүлжээнд Эрдэнэ Цолмон фэйсбүүк хаягтай нэгэн залуу 78 настай эмээгээ “Боловсрол суваг” телевизийн “50 саяын уналт” нэвтрүүлэгт оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, олон нийтээс тусламж хүссэн юм. Түүний эмээ насаараа хөдөө мал малласан малчин бөгөөд зав л гарвал уран зохиолын ном уншиж, танин мэдэхүйн нэвтрүүлэг үзэж, үгийн сүлжээ бөглөдөг аж. Тиймээс эмээгийнхээ хүслийг биелүүлж “50 саяын уналт” нэвтрүүлэгт оролцохын тулд хэрэглэгчдээс тус нэвтрүүлгийн хамт олныг хартал шейр хийхийг гуйсан юм. Үүний дүнд 9800 гаруй хүн шейр хийсний ачаар эмээгийн хүсэл биелэхээр болсон билээ. “Боловсрол суваг” телевиз Д.Тамара эмээгийн хүсэлтийг хүлээн авч, “80 саяын уналт” нэвтрүүлгийнхээ анхны дугаарт оролцуулжээ. Энэхүү нэвтрүүлгийг та бүхэн энэ сарын 27 буюу лхагва гаригт хүлээн авч үзэх боломжтой юм.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа