МАН-ын бага хурал өнгөрсөн даваа гарагт товлосон цагаасаа хоцрон байж эхэлсэн. Учир нь Сонгуулийн хуулийн дагуу намууд энэ сарын 20-ны дотор Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан юм. Энэ дагуу мөрийн хөтөлбөрөө батлах болон бусад дотоод асуудлаа шийдвэрлэхээр МАН-ын бага хурал хуралдсан.Намынхаа хуралд идэвхитэй оролцсон гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр.
Тэрээр намынхаа бага хурлын үеэр сэтгүүлчдэд өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “МАН, МАХН-тай эвсэх нь гутамшиг” хэмээн онцолсон. Тодруулбал, тэрээр “Улс төрийн намтай эвсэх шаардлагагүй гэж үзэж байна.
Ялангуяа МАХН-тай эвсэнэ гэдэг нь анхны уугуул нэрийг сэргээж, томоохон өөрчлөлтөөсөө ухарч байна гэсэн үг. Хувьсгалт гэдэг нэрнээс татгалзсан нь Монгол улсыг гадаадад зөв таниулж, хувьсгалт үзэл санаанаас татгалзсан гэдгээ дэлхий дахинд нотолсон томоохон түүхэн үйл явц байсан юм” гэлээ. МАН хоёр хоног хуралдан МАХН-тай эвсэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
18 нас хүрсэн А үнэмлэхтэй зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Сайнцагаан суманд нөөлөг салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна
Ой, хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, 4 түймрийг цурамд орууллаа
Л.Энх-Амгалан: Орон нутгийн сурагчдыг дараагийн ЭЕШ болон улсын хэмжээний бусад шалгалтад цахимаар оролцуулна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав