УИХ-ын гишүүн Г.Уянга энэ долоо хоногийн эхээр Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элсэж улмаар намын даргаар нь сонгогдсон юм. Сүүлийн үед хэвлэлээр олонтаа яригдах болсон "Тусгаар тогтнол, эв нэгдлийн" намын талаарх үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд нэлээдгүй гарсан юм. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр тус намын дарга Г.Уянга нь УИХ-ын гишүүн МоАХ фракцийн тэргүүн Х.Баттулгатай уулзсан талаар зарим мэдээллийн сайтууд мэдээлсэн.
Тодруулбал, тэд Х.Баттулгыг намдаа элсүүлэх асуудлыг хэлэлцсэн байх гэсэн таамаг дэвшүүлж байв. Тэгвэл тус намыг анх үүсгэн байгуулагч нь багагүй асуудалд орооцолдож явсан нэгэн байдаг талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр цагдаагийн байгууллагад залилангийн хэргээр шалгагдаж байгаа гэнэ. Тусгаар тогтнол эв нэгдлийн нам нь Дээд шүүхийн намуудын бүртгэлд 23-т бичигддэг бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сарын 18-нд байгуулагдаж, 2015 оны тавдугаар сарын 29-нд Дээд шүүхэд бүртгүүлж байжээ. Ингэхдээ намын даргаараа Ц.Баянбилэгийг томилсон байдаг.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа