“Эх үрсийн элч дуучин” гэгдэж явсан дуучин Ц.Амарбаяр төд удалгүй Ноён Бондгор хэмээх өвөрмөц нэрээр урлагийн тайзнаа гарах болсон. Учир нь, энэхүү нэрийг түүнд МУГЖ С.Жавхлан ах нь өгсөн гэдгийг тэрбээр нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг. "Миний найз", "Дүү минь", "Хайрын солонго" зэрэг нэлээд хэдэн дуугаараа олны сонорыг мялааж, урлагийн ертөнцөд өөрийн орон зайг бэхжүүлсэн дуучин маань уран бүтээлээс гадна нэлээд хэдэн төрлийн бизнес эрхэлдэг чамгүй сэргэлэн эр.
Энэ бүхнээс олон нийтэд ил болсон нь хороололд байх “Намуун” ресторан бөгөөд хоёр жилийн өмнө хийн зуух нь дэлбэрч, Ноён Бондгорт багагүй хохирол амсуулсан түүхтэй. Ийнхүү урлаг, бизнес хоёрыг амжилттай хослуулж яваа мань эр УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж буйгаа зарлан сонсогч фэнүүдээ хоёр талцуулаад байгаа. За, тэр ч яахав гээд орхиё.
Хамгийн сонирхолтой нь, урлагаас улс төр рүү хошуурагчдын эгнээнд зүй ёсоор багтаж яваа Ноён Бондгор маань өнөөдөр удтал нууцалсан эротик зургуудаа “алдаж”, эхнэрээ ихэд уурлуулаад авчээ. Эхнэртэйгээ ихэд нялууран буй түүний их л эротик өнгө аястай зургууд нь цахим ертөнцөд цацагдаж, харин ч нэг шуугиан дэгдээгээд орхижээ. Дуучин залуу угтаа бол хайрт эхнэртээ зориулан “Эрч хүчтэй, чадамжтай, бүтээмжтэй, итгэлтэй, амжилттай байхад гэр бүл, эхнэр ямар байхаас эр хүн ямар явах нь шалтгаалдаг. Миний амжилт болгоны гол түлхүүр нь байдагт баярлалаа” хэмээн романтик бэлэг барих гэсэн биш баахан онигоонд ороод авах нь тэр.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа