Монголын орчин цагийн хамгийн анхны аймшгийн кино 2000 онд хийгдсэн гэдэг. Тэр бол “Ядуугийн зовлон” кино байв. Уг киноны хоёрдугаар анги хийгдэж байгаа бөгөөд “Хүдэр эргэж ирсэн нь” нэртэйгээр ирэх баасан гарагт нээлтээ хийх гэж байна. Тус кинонд өнгө мөнгөний хорвоод хүн чанараа гээлгүй, хэрхэн зөв амьдрах тухай өгүүлэх аж.
Киноны найруулагчаар “Бүтэлгүй новш”, “Аюултай харилцаа”, “Сүүлчийн бүжиг”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон” зэрэг уран сайхны киног найруулсан МУСТА, найруулагч Ц.Хүсэлбаатар ажиллажээ. Харин киноны Хүдэрийн дүрд МУГЖ Д.Хүрэлхүү, Уянгын дүрд А.Адилцэцэг дахин тоглосон бөгөөд Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун, МУСТА П.Эрдэнэзаан нар дүр бүтээсэн байна. Эргэн сануулахад киноны нэгдүгээр ангид нэгэн эмэгтэй талийгаач болохдоо өөрийн хураасан эд хөрөнгөндөө сэтгэл нь хоргодож чөтгөр болон ирж буй тухай харуулдаг.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа