Загварын ертөнцийн “хар ирвэс” гэгддэг супер модель Наоми Камбелл номоо гаргажээ. Тэрбээр өнгөрсөн мягмар гарагт Лондон хотноо номынхоо нээлтийг хийсэн юм. Түүний “Наоми” ном гурван бүлэгтэй юм. Эхний бүлэгт Наомигийн карьерийн тухай өгүүлэх бол хоёрдугаар бүлэгт өнөө үеийн загварын чиг хандлагын талаар бичжээ.
Харин гуравдугаар бүлэгт Наомигийн залууст өгсөн зөвлөгөөний тухай нийтлэгдсэн байна. Уг номыг 100 мянган хувь хэвлэсэн бөгөөд эхний өдөр 985 ширхэг зарагджээ. Наоми энэхүү номыг 2012 оны есдүгээр сараас хойш бичиж эхэлсэн бөгөөд “Би үнэхээр баяртай байна. Яг л хүүхэд төрүүлсэн мэт баярлаж байна” гэж ярьжээ.
Наоми мөн уг номоо Синди Кроуфордын гаргасан “Синди” номтой өрсөлдөж чадахуйц бүтээл болсон хэмээн судлаачид үзэж байгаа аж.
Синдигийн ном энэ оны эхээр хэвлэгдэн гарсан билээ.
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно