Нийтийн эрхийг хамгаалах холбоонд жил гарйн турш бусдын дарамтад биеэ үнэлсэн нэгэн эмэгтэй аврал эрэн ханджээ. Тэрбээр эцэг эхийн хараа хяналт сулаас “Бадамлянхуа” асрамжийн газарт өсөж, нас бие гүйцэн тэндээсээ явжээ. Ийнхүү асрамжийн газраасаа гаран айлаар хоног төөрүүлж яваад 19 настай Д гэх эмэгтэйтэй танилцаж, түүний найз 25настай Б-ийнд гурван сар гаруйн хугацаатай гэр орных нь ажлыг хийн амьдарч байжээ.
Гэтэл нэг өдөр охиныг зодож, хүчээр биеийг нь үнэлүүлж өдөрт 3-4 хүнд зарж хөлсөнд нь хоол өгөх болжээ.
Энэ талаар охин ярихдаа “Надтай адил биеэ үнэлдэг охин байсан. Тэд зугтаасан. Цагийн 60-80 мянган төгрөг, хоногийн 250 мянгаар биеийг ньүнэлүүлж байсан. Үйлчлүүлж байгаа хүмүүсээс байгаа байдлаа хэлэн тусламж хүсэхэд хэн ч туслаагүй. Мөн тэднийхээс 2-3 удаа зугтаахад Б-ийн прокурор нөхөр дор ажилладаг цагдаа нараа явуулан намайг олуулдаг байсан” хэмээн ярьж байна.
Энэ охин сүүлийн удаа зугтааж яваад О гэх эмэгтэйн гэрт нуугдаж байсан ч цагдаагийн ажилтнууд ирж, түүнийг хүчээр авч яван биеийг нь хүчээр үнэлүүлдэг Б гэгчид өгсөн байна.
Иймээс О гэх эмэгтэй арга аран Босоо хөх монгол бүлгэмээс уг охиныг хамгаалалтад авахыг хүсч, улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
Эрүүгийн хуулийн 167.1-д ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ШОДЛЫГ ЦАГДААГИЙН Н БАЙГУУЛЛАГА ХҮЛЭЭН АВЧ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ” ХЭМЭЭН ЗААСАН БАЙДАГ ЮМ БАЙНА.
.jpg)
Г.Батбаяр: Цагдаа, прокурорын ажилтнуудын нэр яригдаж байгаа учир охиныг хамгаалалтад авсан
Энэ талаар Нийтийн эрхийг хамгаалах холбооны хуульч, өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.
-Бусдын дарамт шахалтад бие үнэлж байсан гэх эмэгтэй Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандсан юм байна. Энэ асуудал ямар шатандаа яваа юм бэ?
-Энэ тухай гомдол Нийтийн эрхийг хамгаалах холбоонд өчигдөр ирсэн. Энэ хэрэгт цагдаа, прокурорын ажилтнуудын нэр яригдаж байгаа. Иймээс охиныг Босоо хөх Монгол бүлгэмийн хамгаалалтад авсан. Мөн цагдаагийн байгууллагад хэргийг шалгуулахаар өгчихсөн байгаа.
- Нийслэлийн прокурорт ажилладаг “У” гэх албан хаагчийн тухай яригдаж байна?
-Тиймээ. Бидний авсан мэдээллээр н.Ууганбаяр гэх прокурор одоо Налайх руу томилогдон, тэндээ ажиллаж байгаа гэх мэдээлэл авсан. Энэ талаар ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс мэдээлэл авах хэрэгтэй байх.
П.Шинжээравдан: ЭЦГ-аас энэ хэргийг шалгаж анхаарал хандуулахаа мэдэгдсэн
.jpg)
Мөн “Босоо хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдангаас дараах мэдээллийг авлаа. Тэрбээр “”Н” охиныг манай хөдөлгөөнөөс хамгаалалтад авсан. Хохирогч охин Н Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргаад өгчихсөн байгаа. Энэ асуудлаар өчигдөр орой ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хүний наймаатай тэмцэх хэлтсээс н.Алтанцоож гэх хүн ирж уулзсан. Энэ хэргийг шалгана гэдгээ мэдэгдсэн. Мөн харъяагаараа БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс бас шалгана гэсэн” мэдээллийг өглөө.
Дашрамд дуулгахад, энэ хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл өгөх, авах болон ийм асуудлаар хохирсон иргэд Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандаж болох юм байна.
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав