Хошин урлагаас кино урлагийн салбарт хүч үзэж, өөрийн гэсэн орон зайг тодоор тамгалж буй энэ бүсгүйг олон түмэн андахгүй таних буй. Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн хүүхдийн тасгийн өрөөг тохижуулж энэ 5 дахь өдөр хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа сурагтай. Мөн түүний сүүлийн бүтээл болох “Single ladies 2” киног хэн нэгэн этгээд гар утсаараа бичин интернэтээр тарааж орхижээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Өглөөний мэнд. Жаахан гомдолтой сэрлээ. Single ladies 2 киног маань дуу дүрсний ямар ч чанаргүйгээр дэлгэцнээс гар утсаараа бичиж тавьжээ. Европоор киногоо гаргаж тэнд амьдарч байгаа монголчууддаа албан ёсны кино театрт үзүүлэхийн тулд өөрийн олох ашгийг тооцохгүйгээр кино театруудад маш өндөр түрэээс (манай хамт олны хувьд) төлөн үзүүлсээн. Ирэнгүүтээ Баянхошууны эмнэлэгт Итгэлийн танхимын ээлжит аянаа үргэлжлүүлж Хүүхдийн кабинет болон 2 давхрын вестибульд их засвар хийж бүрэн тохижуулж энэ 5 дахь өдөр хүлээлгэж өгөхөөр өдөр шөнөгүй ажиллаж байнаа. Сүүлийн 4 хоног нуруу татаад явж чадахгүй хэцүү байсан боловч эхэлсэн ажлаа дуусгах гэж Мишээл, 100 айл, Хермес, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн дэлгүүрүүдээр тахийж махийгаал явлаа. Ажил маань олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар урагштай байгаа болохоор өчигдрөөс эхлэн санаа амран эмнэлэгт хэвтсэн боловч олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн уран бүтээлийг маань хулгайлан дэлгэж зүй бус үйлдэл хийж байгаа залуусынхаа үйлдлийг зогсоохоор хамаарагдах байгууллагууд руу очиж уулзахаар гарлаа.
Өрөвдүүлэх гэсэндээ биш үнэнч шударгаар хөдөлмөрлөж хийж байгаа ажил бүхнээ чанартай хийхийн тулд маш их хүч сэтгэл цаг хөрөнгө гаргаж хичээж ажилладаг болохоор л …” хэмээжээ.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ