УИХ-ын гишүүн Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг найм хоногийн өмнөөс удирдах болсон билээ. Одоогоос жилийн өмнө байгуулагдсан тус намын нууц ноёнтноор Женко Х. Баттулга байгаа гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байсан. Үнэхээр ч тус намын асуудал Х. Баттулга зэрэг хуучин намдаа багтаж шингэхээ больсон "томчуудын" зохион байгуулсан төсөл болох нь тодорхой байгаа юм.
Хамгийн сүүлийн үеийн баттай эх сурвалжийн мэдээгээр УИХ-ын гишүүн Г.Уянгыг "Тусгаар тогтнол, эв нэгдлийн” нам болон ХҮН-ын эвслийг удирдан сонгуульд орохоор болсон байна.Хэдийгээр дотоод зөрчилтэй байгаа ч улстөрийн шинэ хүчин болсон ХҮН нь сүүлийн үеийн судалгаануудаар жижиг намуудын хувьд хамгийн өндөр рейтинг бүхий үзүүлэлттэй гарч байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл судалгаагаар дөрөвдүгээрт буюу МАН, АН, МАХН-ын араас шил даран эрмэбэлэгдэж яваа юм.
Улмаар Х.Баттулга ХҮН-ын даргаар С.Боргилыг болгож, тус намын санхүүжилтийг хариуцах болно хэмээн намдаа хуваагдаад байгаа С.Боргил, Т.Доржханд, Б.Найдалаа нартай уулзаж тохиролцоонд хүрчээ. С.Ганбаатарыг ХҮН-ын даргаар хоёр ч удаа дээд шүүх дээр бүртгүүлж чадахгүй байснаас харахад энэ үйл явдал, төлөвлөгөө нь аль эртнээс хэрэгжиж байсныг бэлхнээ харуулж буй юм. Улсын дээд шүүх түүний албан ёсны шийдвэрийг хэн нэгний ямар ч баримт бүрдэлгүй өргөдөлтэй тэнцүүлэн үзэж, "нэг намаас хоёр хүсэлтийг хангах боломжгүй" гэж тайлбарласан билээ.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа