Шуурхай: Н.Энхбаяр МАН-тай хийсэн тохирооноос буцаж эхэлжээ


УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр "МАХН тохирооноос буцаалаа. Өчигдрөөс хойш намын дарга нь өөр өөр намуудтай уулзаад, дундуур нь өөр намууд оролцоод байна. Үүгээрээ тэд эвсэхгүй гэсэн санаагаа илрэхийлж буй бололтой. Өчигдрөөс эхэлж тус намынхантай уулзах гэж хөөцөлдсөн, утсаар ярих гэсэн боловч чадсангүй" гэж мэдээллээ.

Сануулахад өчигдөр хоёр нам эвсэх талаар ажлын хэсгүүд дээр тохиролцож 51:25 гэсэн зарчмаар мандатаа хуваахаар болсон гэдгээ зарласан. Харин өнөөдөр Н.Энхбаяр МАН-тай эвсэх асуудлаар АН-ынханыг шантаажилж байгаад өөрийгөө ялгүйд тооцуулах тухай тогтоолын төслийг  батлуулах гэж буй талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тэгвэл Н.Энхбаяр ажлын хэсэг дээрээ тохиролцсон тохирооноос ийнхүү эхэлсэн бололтой. Энэ нь магадгүй түүнийг АН-ынхантай хэл амаа ололцсон болохыг нотолж буй бололтой. Ямартаа ч үйл явдал хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая.

 

Эх Сурвалжl Zaluu.com