Мисс Т.Батцэцэг баярлав уу, “баярхав” уу?


Азийн топ модель, Манжуурын мисс, Мисс Монголиа-2010 тэмцээний дэд байрын шагналт Т.Батцэцэг Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2014″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож олны танил болсон. Түүнийг фэнүүд нь “Хамгийн сайхан бүсгүй” хэмээн өндрөөр үнэлдэг. Тиймдээ ч сайхан хүүхний эрлэг хэмээгдсэн Ц.Мянганбаяраас хүртэл “харамлаж”, олон нийтийн цахим сүлжээнд үзэл бодлоороо нэгдсэн удаатай.

 

Харин "сайхан бүсгүй" маань сүүлийн үед бэлтэй эрчүүдтэй нэр холбогдож олны хэл аманд өртөх болсон. Асашёорюү Д.Дагвадорж, “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ариунболд, Монголбанкны Н.Золжаргал, “Тэнгэрийн Модун” ТТБ-ын тэргүүн Г.Батхүү гэхчлэн түүний болзоот залуусын нэрсийн жагсаалт хөвөрч буй. Тэгвэл мисс Т.Батцэцэг өнгөрөгч долоо хоногт Монголын баячуудын үйлчлүүлдэг Централ төвийн дэлгүүрээр "шоппинг" хийжээ. Тэгэхдээ өөртөө шинэ гутал авсан тухайгаа цахим хуудсандаа нийтэлж охид хүүхнүүдийн атаархлыг төрүүлээд авчээ. Хямдралтай бараа авлаа гэж баярлаад баяраа хуваалцах гэж нийтлэв үү? Аль эсвэл авгай хүүхнүүдийн зангаар "баярхал" төрөөд ингэсэн үү? гэдгийг олон хүн шивнэлдэх болов. 

 

 

 

Эх сурваж; Photonews.mn